Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 14.00 цагт Уран зургийн галерейд боллоо.
Үзэсгэлэнг Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны соёл, урлагийн салбар хорооноос санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд В.Баттулга, Ч.Ганбат, Б.Батцэрэн, Б.Чадраабал, Д.Октябр зэрэг 30 гэрэл зурагчны шилдэг 50 бүтээлийг нийтэд дэлгэж буйгаараа онцлог юм.
Үзэсгэлэн долоодугаар сарын 9-15-ныг хүртэл үргэлжилнэ.









| "Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ | ||
| Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.