Шууд Chart

Энэ жилийн баяр наадмын хурдан хүлгүүд

2019-07-12 15:16:52

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан аргамаг хүлгүүдийг нэрлэж байна.


АЗАРГА

Баяр наадмын хурдан азарганы уралдаанд 228 азарга бүртгүүлж, 163 шандаст хүлэг 22 км-т уралдлаа.

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан

2. Нийслэлийн ХУД-ийн уяач Б.Мөнхтулгийн бор азарга

3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хонгор халзан

4. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уяач Д.Эрдэнэбатын хул

5. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгйн хар азарга 


ИХ НАС

Баяр наадмын их насны морьдын уралдаанд 365 их нас бүртгүүлснээс 271 шандаст хүлэг 25 км-т уралдлаа.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор

2. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар

3. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр

4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд


ШҮДЛЭН

Баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 350 их нас бүртгүүлснээс 236 шандаст хүлэг 15 км-ийн зайд уралдлаа.

1. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар

2. Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар

3. Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан

4. Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар,

5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Амгаланбаатарын хээр алаг үрээ


ХЯЗААЛАН

Баяр наадмын Хязаалан насанд 297 үрээ бүртгүүлснээс 182 нь 17 км уралдаж, хөх тэнгэртээ тоосоо өргөлөө.

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ

2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд

3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн

4. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар,

5. Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр


СОЁОЛОН

Баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 247 их нас бүртгүүлснээс 155 шандаст хүлэг 22 км-т уралдлаа.

1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд соёолон

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы халиун

3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махбалын халтар

4. Булган аймгийн Сайхан сумын уугуул С.Нямжавын халтар

5. Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдиннямын цоохор соёолон


ДААГА

Баяр наадмын хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлснээс 177 даага 11 км-т уралдлаа.

1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн халтар даага

2. Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн халиун даага

3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн хээр

4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын хүрэн халзан

5. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хул даага


Энэ жилийн баяр наадмын хурдан хүлгүүд  
Үзсэн: 1829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй