Шууд Chart

Улсын гарьд Б.Гончигдамба долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ

2019-07-12 18:30:19

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай аймгийн Хашаат сумын харьяат/ -аар долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ.

Тэрбээр 2007 онд Завхан аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол,  2011 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол, 2012 онд Улсын наадамд 5 давж өсөх идэр чимэг нэмж, 2013 онд Улсын наадамд 8 давж Улсын гарьд цол хүртсэн юм.

Улсын гарьд Б.Гончигдамба 2014 онд Улсын наадамд 6, 2015 онд Улсын наадамд 7, 2016 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн байна.

 


Улсын гарьд Б.Гончигдамба долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ  
Үзсэн: 2230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй