Шууд Chart

Ц.Содномдорж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ

2019-07-12 18:49:50

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Улсын арслан П.Бүрэнтөгсөөр долоо давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.

Улсын арслан Ц.Содномдорж нь:

- 2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол

- 2007 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг

- 2009 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол

- 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн

- 2015 онд Улсын наадамд 6 давж цолоо баталж "Үнэн зоригт" чимэг хүртсэн

- Мөн онд даншигийн "өсөх идэр" начин цол хүртсэн

- 2016 оны гал бичин жилийн сар шинийн бөхийн барилдаанд түрүүлсэн

- 2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж "Цогт гарамгай" чимэг хүртсэн

- 2016 онд Даншиг хүрээ цам наадамд 5 давж даншигийн өсөх идэр начин цолоо баталсан

- 2017 онд Улсын их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших оор 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн

- 2018 онд Улсын их баяр наадамд 6 давж "Үлэмж дэлгэрэх" чимэг хүртсэн.


Ц.Содномдорж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ  
Үзсэн: 1863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй