Шууд Chart

Хууль бусаар өнгөт чулуу түүх явдал ихэсчээ

2014-02-26 12:32:05

Дорноговь, Өмнөговь аймагт иргэд хууль зөрчин хувиараа өнгөт чулуу түүх нь ихэсчээ. Гэвч өнгөт чулуу түүдэг хүмүүсийг хараахан олоогүй байна. Ашигт малтмалын тухай хуулиар орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авсан бол, тодорхой хэмжээний татвар төлөөд гар аргаар ашигт малтмал олборлох боломжтой байдаг. Гэтэл дээрхи хүмүүсийн хувьд ямар нэгэн зөвшөөрөлгүй газрын хөрсөн дээр ил шахуу байгаа чулууг түүдэг байна. Харин энэ чулууг хаана, хэнд, яаж худалддаг нь тодорхойгүй байгаа аж. Учир нь их хэмжээний өнгөт чулуу хил, гаалиар гарсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй байгаа юм байна.

Энэ асуудлаар МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай ярилцлаа.
 

Хууль бусаар өнгөт чулуу түүх явдал ихэсчээ   
Үзсэн: 3198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-26 21:27
hileer gargah geed barigdasan tohioldol bga gej Gaaliin erunhii gazaraas medeellesen shtee dutuu dulimag medee bna shtee

Бидэнтэй нэгдээрэй