Шууд Chart

Булган аймаг дахь Их булгийн модон гүүр эвдэрчээ

2014-02-26 15:57:56

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Их булгийн модон гүүр эвдэрч, машин явах боломжгүй болжээ. Их булгийн гүүр  нь зөвхөн орон нутгийн төдийгүй Хөвсгөл, Завхан гээд хойд тойргоор баруун чиглэлд авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид, иргэд байнга зорчдог гол хөдөлгөөний замд байдаг жижиг гүүр юм. 

Гүүр эвдэрсэн учир засч сэлбэхийг Булган-Хөвсгөл аймгийн чиглэлд авто зам тавьж байгаа компанид мэдэгдсэн гэж Булган аймгийн Тээвэр авто замын газрын мэргэжилтэн н.Очирхуяг хэллээ.     
 

Булган аймаг дахь Их булгийн модон гүүр эвдэрчээ   
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй