Шууд Chart

Зарим сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгана

2014-02-27 09:53:11

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим сургууль, цэцэрлэгийн байрыг нураахаар болжээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, насжилт ихтэй Баянгол дүүргийн 38, 73 дугаар  сургууль, тус дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах аж. Барилгуудыг буулгахад шаардагдах  906.6 сая төгрөгийг нийслэлийн энэ оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргах юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зарим сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгана   
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй