Шууд Chart

Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзав

2019-08-02 19:48:20

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзан сүүлийн үед тус байгууллагатай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцав.

Тэрээр:

-  Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын хууль бус аливаа үйлдлийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилго бүхий шууд утас ажиллуулах

-  Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх

-  Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажил, хяналт шалгалтын талаар олон нийтэд шуурхай мэдээлэх, сурталчилах ажлаа сайжруулах 

-  Нийт албан хаагчид ажилдаа дүгнэлт хийж, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлэх зэргийг үүрэг, чиглэл болгов.


Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзав  
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-08-04 15:56
Төр засагт шигдэж буг болсон хэдэн юмнуудыг зайлуулах болоогүй юм уу?туршлагатай улс төрч энэ тэр гэж солиорохоосоо ичдэг болоосой
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 15:48
Энхтүвшингийн үгийг сонсох албан хаагчид байдаг юмуу ямарч юм зандраг хэрэгтэй Энхтүвшин чадахуу!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 12:10
Та нарын уулзах,ярилцах,амлах ерөөсөө багадаагүй,наад луйварчид авилгачид гэмт хэрэгтэн ял завшигч нараа төрөөс зайлуулаж их цэвэрлэгээ хийж ном уншуулаачээ,МХЕГ гэдэг байгууллагын нэр хүнд навс унаж,иргэдийн итгэл бүрэн алдарсан байна
111 [127.0.0.xxx] 2019-08-02 23:55
Ta nar odoo tsewerhen ajillaldaa barigdaj ntr, bolildoo ta nar gsn bhdaa

Бидэнтэй нэгдээрэй