Шууд Chart

“Талст молор” компанийн Гянтболдын далд уурхайн үйл ажиллагааг түр зогсоов

2019-08-26 17:09:04

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай, Мөст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Талст молор”, “Булган стар” компаниудын далд уурхайн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геолгоги уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтаар “Талст молор” ХХК-ий эзэмшиж байгаа MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гянтболдын далд уурхайд “уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс” ажиллуулаагүй нь нотлогдсон тул улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөст сумд үйл ажиллагаа явуулж байгаа "Булган стар" ХХК-д илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын албан шаардлага хүргүүлжээ.


“Талст молор” компанийн Гянтболдын далд уурхайн үйл ажиллагааг түр зогсоов  
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй