Өнөөдөр зуны адаг сарын шинийн 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой ХХК-ийн байранд өнөөдөр Оюутолгойн экспортын эхний шанг татах ёслол боллоо. Ёслолд Ерөнхий сайд Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг болон албаны зарим хүмүүс оролцлоо. Оюутолгой ХХК нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд нэг сая тонн баяжмал гаргах хүчин чадалтай бөгөөд эхний жилдээ гурван зуун мянган тонн баяжмал олборлоно хэмээн тооцоолсон аж. Одоогийн байдлаар Оюутолгой ХХК 100 орчим тонн баяжмалыг хилээр экспортлох юм байна.
| Оюутолгойн экспортын эхний шанг татлаа | ||
| Үзсэн: 2058 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.