Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвлийн спортын ордон барих төслийг хэлэлцлээ. Манай улс 1964 оноос хойш өвлийн олимпт оролцож эхэлсэн ч өнөөг хүртэл олон улсын хэмжээнд үзүүлсэн амжилт хомс байна. Жилийн дөрвөн улиралтай, өвлийн улирал урттай манай оронд өвлийн спорт хөгжих бүрэн боломжтой боловч материаллаг бааз, техник хэрэгсэл хангалтгүй байгаа нь амжилт гаргахад саад болж байна. Тиймээс "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д өөрчлөлт оруулж, ССАЖЯ-ны дахин нэг шинэ төсөл нэмлээ. Нэмж батласан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Ингэснээр олон улсын стандартад нийцсэн "Өвлийн спортын ордон төсөл"-ийг "Барих-өмчлөх-ашиглах" концессын төрлөөр хэрэгжүүлнэ.
Өвлийн спортын ордонтой болсноор Монгол Улсад өвлийн спорт хөгжих, өөрийн болон бусад улс орны тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдэнэ. Манайд тамирчид идэвхтэй хичээллэдэг тэшүүрээс гадна шорт-трек, уран гулгалт, хоккей, кёрлинг зэрэг спорт ч хөгжих юм.
| "Өвлийн спортын ордон” барина | ||
| Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.