Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.
Тус киног бүтээхээр өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ-ын 35 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг таван хэсэгт хуваагдан 11 хоногийн зураг авалт хийсэн байна. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу Монгол, Оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар - Хэнтий - Баян-Овоо - Талын хөндлөн - Баян-Овоо - Чингис хот - Баянтүмэн - Дорнод - Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн. Хамтарсан, түүхэн, цуврал баримтат кино төслийн постпродакшны ажлууд ОХУ-ын нийслэл Москва хотноо хийгдсэн бөгөөд орчуулга болон дуу оруулалт МҮОНРТ-д хийгдэж байна.
| "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кино маргааш нээлтээ хийнэ | ||
| Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.