Шууд Chart

Зэсийн баяжмал зөөх замыг нутгийн иргэд хааж болзошгүй

2013-07-09 14:12:43

Оюутолгой компанийн зэсийн баяжмал тээвэрлэх замыг орон нутгийн малчид хааж болзошүй болоод байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Оюутолгой компаний экспорт энэ сарын 9-нд эхлэнэ" гэж өөрийн твиттер хуудсандаа мэдээлсэн. Тус компанийн зэсийн баяжмал зөөх зам бүрэн ашиглалтад орж дуусаагүй байгаа учир орон нутгийн иргэд, малчид шороон замаар тээвэр хийхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Учир нь Өмнөговьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд шороон замаар нүүрс тээвэрлэснээс болоод орон нутагт тоосжилт үүсэж, бэлчээр талхлагдан хүн, мал амьдрахын аргагүй болсон. Иймээс орон нутгийн малчин иргэд өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компанийн удирдлагуудтай уулзахдаа зэсийн баяжмал зөөх замыг ашиглалтад оруулсны дараа тээвэр хийх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна.
 


Зэсийн баяжмал зөөх замыг нутгийн иргэд хааж болзошгүй  
Үзсэн: 2006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй