Шууд Chart

Орхон аймагт “Монгол ёс заншлын цогцолбор”-ын нээлт боллоо

2019-09-02 14:00:43

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ уламжлал хийгээд ахуйг илтгэх түүхийн бүтээл, ёс заншил, өв соёлыг өвлүүлэх талд онцгой анхаарч үр хүүхэд, ирээдүй хойч үедээ уламжлуулан үлдээх нь өнөө цагийн Монгол хүний үүрэг гэж үзэн “Монгол ёс заншлын цогцолбор”-ыг иргэд, ААН-үүдийн оролцооттойгоор бүтээн байгуулж, нээлтээ хийлээ.

Уг цогцолборыг байгуулснаар Монгол ахуйг авч үлдэх соёлын биет болон биет бус өв тээгчдийг нээн илрүүлэх, хадгалах, хамгаалах Монгол ардынхаа өв уламжлал, зан заншил, үеэс үед дамжин ирсэн амьдрах ухааныг залуу, хойч үедээ өвлүүлж, олон олон хүүхэд багачуудын их түүх соёлтойгоо танилцах, мэдлэг түгээх орчин бий болох ач холбогдолтой.  

“Монгол ёс заншлын цогцолбор” –т 22 метрын суурь бүхий хүндэтгэлийн өргөө, үндэстэн ястны ахуй амьдралыг харуулсан 21 гэр, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдарлыг  илтгэх 10 гэр сууц баригдсан байна.

Цогцолбор нийт 10га талбайг эзлэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 840 метр квадрат явган зам, 1510 метр квадрат дугуйн зам хийгдэж зам дагуу нарс, улиас, монос, шинэс зэрэг 2000 гаруй модыг иргэдийн оролцоотойгоор тарьж ургуулжээ.

Баян-Өндөр сумын гэр хорооллын багуудын 62597 мянган иргэдийн ундны усны эх үүсвэр, МОН-23 төслийн хүрээнд баригдсан худгийг цогцолборын хүрээнд хашиж хамгаалж, байгалийн усыг ашиглан хөв цөөрмийг байгуулсан байна.  Мөн соёлын биет бус өв гэгдэх бие биелгээ, уран нугаралт, уртын дуу ёс заншлын өргөөнд тоглогдох бөгөөд үндэстэн ястан бүр өөр өөрийн ёс заншлаар хийдэг хуримын ёслолыг утга төгөлдөр хийж уламжлуулан үлдээх зорилготой гэнэ.

Цаашид хүүхэд багачуудын их түүх соёлтойгоо танилцах, мэдлэг түгээх орчин байж, орон нутагтаа аялал жуулчлалыг татах, Монгол ахуйг авч үлдэхэд хувь нэмрээ үзүүлсэн оюуны хийгээд сэтгэлгээний том хөрөнгө оруулалт болох ач холбогдолтойг Орхончууд дурдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт “Монгол ёс заншлын цогцолбор”-ын нээлт боллоо  
Үзсэн: 2726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй