
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран тус аймгийн Өлзийт сумын нутагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоов. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олборлосон хайлуур жоншийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ.
Тус сумын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад комисс гарган нөхөн сэргээсэн талбайг хүлээж авах, цаашид хууль бус үйл ажиллагааг давтан гаргуулахгүйгээр байнгын хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.
Зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан үйл ажиллагааг таслан зогсоожээ | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.