Шууд Chart

"Евгений Онегин"-д Монгол гоцлооч дуулав

2019-09-09 14:16:50

Дуурийн эрэгтэй дуучдын мэргэжлийн замнал, тэмүүллийн нэгэн оргил нь болдог "Евгений Онегин"-ы дүрд Монголын баритон хоолойт Түвшинжаргалын Энхбат 2019 оны есдүгээр сарын 4-ний өдөр Пермийн дуурь, бүжгийн театрын тайзнаа дуулав. Тэрбээр Монголын дуучдаас ОХУ-ын театрын их тайзнаа Евгений Онегины дүрд ийнхүү анх удаа дуулж байгаа ажээ.

“Евгений Онегины дүрийг бүтээх нь миний мөрөөдөл, өмнөө тавьсан нэгэн чухал зорилт байсан. Өмнө нь Онегины дүрд Консерваторын дэргэдэх театр, Эрмитаж болон Финляндад дуулж байсан ч их тайзнаа анх удаа, тэр тусмаа энэхүү дуурийн зохиогч П.И.Чайковскийн нэрэмжит театрт дуулсандаа баяртай байна” гэж Т.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцлон тэмдэглэжээ.

Т.Энхбат олон улсын дуурийн хэд хэдэн удаагийн уралдаанд тэргүүн болон шагналт байранд шалгарч байсан бөгөөд Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит улсын консерваторын бакалавр болон аспирантурыг 2017 онд төгссөн ажээ.

Тэрбээр 2016-2019 онуудад Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаад энэ сараас Пермийн дуурь, бүжгийн театрт шилжин ажиллаж байгаа юм байна.


"Евгений Онегин"-д Монгол гоцлооч дуулав  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй