Шууд Chart

"Эрдэнэс Таван Толгой" ХК болон туслан гүйцэтгэгч компаниудад гүйцэтгэлийн шалгалт хийв

2019-09-14 12:39:11

Өмнөговь аймгийн МХГ-ын даргын баталсан 16/171 тоот удирдамжийн дагуу "Эрдэнэс Таван Толгой" ХК болон туслан гүйцэтгэгч "Хишиг арвин индустриал" ХХК, "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК, "Моннис интернэшнл" ХХК-ын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тус хяналт шалгалтаар дээрх байгууллагууд Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, батлагдсан стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлэн Монгол улсын Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу нийт 29,600,000₮ /Хорин есөн сая зургаан зуун мянган төгрөг/ -ийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.


"Эрдэнэс Таван Толгой" ХК болон туслан гүйцэтгэгч компаниудад гүйцэтгэлийн шалгалт хийв  
Үзсэн: 1891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй