Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохиогдож буй тус наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулна.
Өдөрлөгийн үеэр Японы үндэсний хөгжмийн “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулахаас гадна кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой аж.
| Япон соёлын наадам өнөөдөр үргэлжилнэ | ||
| Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.