Шууд Chart

Ахмад дайчид орон сууцны мөнгөн тусламжны батламжаа гардан авлаа

2013-07-09 16:05:05

    Өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дөрвөн ахмад дайчдад Батламж, 35 сая төгрөг шилжүүлсэн баримтын хамт гардууллаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ-ийн хамтарсан тушаалаар дөрвөн ахмад дайчинд орон сууцны дээрх мөнгөн тусламжийг олгохоор болсон байна. Дөрвөн ахмад дайчдаас хамгийн ахмад нь 1939 оны Халх голын байлдаанд оролцож явсан, 98 настай Гомбожав гуай байгаа юм. Мөн 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Жамъянгийн Донормаа, Ядамын Галдан, 1940-1948 онд Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад оролцож явсан Гүрсэдийн Баарай нар батламжаа гардан авлаа.

Түүнчлэн “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга х‎эмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлиг 2008 онд батлагдсанаас хойшхи буюу 2009-2011 онд нийт 1627 ахмад дайчин орон сууцны дэмжлэгт хамрагдаж, улсын төсвөөс 56,7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэнэ.


Ахмад дайчид орон сууцны мөнгөн тусламжны батламжаа гардан авлаа   
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй