НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батласан Худалдаа, үйлчилгээний журмын 4.18-т “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгсдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан.
Уг журам өнгөрсөн хоёрдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн ч хангалтгүй байна гэсэн мэдээлэл ихээр ирсэн учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас албан байгууллагуудад шалгалт хийж байгаа ажээ.
Шалгалтын явцад уг журмыг мэдээгүй байгууллагууд ч цөөнгүй байгаа бөгөөд шалгалтад хамруулсан нийт газрын 60 орчим хувь нь иргэдээс мөнгө авдаг зөрчил илэрчээ.
Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн Д.Бүрэнцогтын яриаг хүргэе.
| Бие засах газраар төлбөртэй үйлчилвэл торгоно | ||
| Үзсэн: 2535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.