
Дэлхий нийтэд тархсан халдварт өвчний дотор мал, амьтны гаралтай халдвар 70-80 хувийг эзэлж байна. Энэ цаг мөчид “Нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хурал болж байна.
Улс орон бүр дангаараа шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдтэй тэмцэж чадахгүй учраас дэлхийн улс орнууд нэг үзэл санаан дор нэгдэж ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс энэ олон улсын хурлыг хийж байна гэж НЭМҮТ-ийн Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж ярилаа.
Манай улсад л гэхэд 70 гаруй сая мал, ан амьтан хачиг, шумуул, эгэл биетнүүд халдварын агуулагчтай байгаа нь зоонозын 30 гаруй өвчин гарах эрсдэлийг бүрдүүлдэг байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захиргааны албаны дарга, тархвар судлагч н.Амгаланбаяр ингэж ярилаа.
Цаашид зоонозын гаралтай өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад бусад улс орнуудын туршлага хамтын ажиллагааг чухалчилна гэж албаныхан хэлж байна.
Мал, амьтны гаралтай халдвар 70-80 хувийг эзэлж байна | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.