Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Нийслэлийн Засаг даргын А/772 дугаар захирамжийн хүрээнд авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын /ахлах/ байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж байна.
2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор …. АРХ улсын дугаартай приус маркийн суудлын автомашинд тарвага тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгч, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу арга хэмжээ зөрчлийг таслан зогсоолоо.


Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.