Хөвгүүдийн сэтгэл хөдлөл нь дотогшоогоо хандлагатай байдаг. Гомдсон ч, сэтгэл нь өвдөж байсан ч дуугаа хураан, бусадтай ярилцахгүй тоглоомоороо оролдох нь бий. Том болох тусам энэ нь улам илэрхий болно.
Хэнтэй ч ярилцахгүй дуугаа хураах үед нь тэвчээртэй байж, тайвширсан хойно нь юу болсныг яриулах гэж үзээрэй. Эрэгтэй хүүхдийг загнах тусам дуугаа хураадаг тул бага наснаас нь эхлэн ярилцаж сургаарай.
Эрэгтэй хүүхдийг эрхлүүлж, өхөөрдсөнөөр хэт эмэгтэйлэг, эмзэг болгочихно гэж бүү ай. Харин ч тэвэрч, гараас нь атгаж, үнсэж, дэргэд нь байгаа гэдгээ үргэлж мэдрүүлэх нь чухал.
Эх сурвалж: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв
| Хөвгүүддээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг сургаарай | ||
| Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.