Шууд Chart

Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэн дэлгэгдлээ

2019-09-29 08:28:02

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн хэд хоногийн өмнө Үндэсний музейд нээлтээ хийсэн. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн байна. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг нотолж, ховор олдвор, дурсгалуудыг нийтэд толилуулж байна. Тухайлбал Язгуурын таван бурхны цогц дурсгал болох 3000 орчим бурхан илэрсний 1000 бурхныг Өндөр гэгээний Ногоон дара эхийн хамт залжээ.

Өндөр гэгээн Занабазар нь хөөмөл, шавар урлал, уран барилга, зураасан зургийн төлөөлөгч, тухайн цаг үеийнхээ улс орнуудтай харилцдаг, жинхэнэ Азийн Мекаланжело байсан гэж үздэг аж. Сарьдагийн хийд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх олдворууд илрээд байна. Мин Улсын үеийн шаазан цом, аяга, Юань Улсын үеийн ваар, Монголын Эзэнт гүрний үеийн сумны зэв болон бусад улсын зоос, галт буу, нарны цаг зэргийг дурдаж болох юм.

Сарьдагийн хийдийн дурсгалд 12 барилга, хоёр суварга, шороо, чулуун хэрмийн тус бүр нэг дурсгал бүртгэгдээд байна. Хийдийн барилгууд түвд загвартай боловч монголын уламжлалт уран барилгын төрөл зүйлс шингээсэн байжээ.  

“Сарьдагийн хийд” үзэсгэлэнг 2019 оны 12 дугаар сарын 20 хүртэл иргэдэд толилуулна.

 


Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэн дэлгэгдлээ  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй