Шууд Chart

МҮОНР-ийн улс төрийн тоймч Цэрэнжамцын Дашдамба Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

2013-07-09 16:58:52

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Тэдний нэг нь Монголын үндэсний олон нийтийн радиогийн улс төрийн тоймч Цэрэнжамцын Дашдамба юм. Түүний олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулан шилдэг олон нэвтрүүлэг хийсэн хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.


МҮОНР-ийн улс төрийн тоймч Цэрэнжамцын Дашдамба Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй