Шууд Chart

Азийн хамгийн алдартай “Нинжа дайчид” шоуны хоёр дахь дугаар ням гарагт гарна

2019-10-03 11:19:02

Японы TBS телевизийн “Сасүке нинжа дайчин" шоуг МҮОНРТ “Монголын нинжа дайчид" нэрээр үзэгчиддээ хүргэж эхэлсэн.

Тус шоуны анхны дугаар 1997 онд арлын Японд эфирээр цацагдсанаас хойш өнөөг хүртэл жил бүр 1-2 дугаар үзэгчдэд хүрсэн. Түүнчлэн АНУ, Англи, Герман, Франц, Итали, ОХУ, БНХАУ зэрэг 20 гаруй улсын телевиз эл нэвтрүүлгийн албан ёсны эрхийг авч өөрийн орны үзэгчдэд хүргэсэн байдаг. Харин МҮОНРТ эл шоуны албан ёсны эрхийг авснаар Монгол Улс “Сасүке нинжа дайчин” телевизийн шоуг хийсэн 21 дэх улс болох юм.

Дээрх шоу нэвтрүүлэг дөрвөн үеэс бүрддэг. Эхний үед хурд хүч, авхаалж самбаа дараагийн үед оролцогч бартаа саадыг давах хэрэгтэй болдог. Харин гуравдугаар үед нинжа дайчид агаарт байрлуулсан саад бартаатай тулна. Ийн төгсгөлийн үед оролцогчид цаг хугацаатай уралдах ёстой. Тодруулбал, олс, шат, ханаар дамжин дээш өгсөж, өгөгдсөн цаг хугацаанд багтаж цамхгийн оройд хүрснээр ялагч болно.

“Сасүкэ дайчин Нинжа" нэвтрүүлгийн дээрх үе шат 21 саад бэрхшээлээс бүрддэг. Тухайлбал, эхний үед “Таван алхамт”, “Сармагчингийн тэврэлт”, “Таван лантуу”, “Зүүгдэг тор”, “Түрдэг авдар”, “Саран хана” гэсэн зургаан даалгаврыг гурван минутад багтаж гүйцэтгэх ёстой. Харин хоёрдугаар үед “Цагирагт гулсуур”, “Загасан нуруут турник, “Аалзны алхаа”, “Усан бассейн”, “Урсдаг зам”, “Өргөдөг хана” даалгаврыг биелүүлэх юм.

Дээрх бартаа саадыг давсан оролцогч дараагийн үед “Агаарын хүрд”, “Агаарын таваг”, “Агаарын банана”, “Гадаст самбар”, “Гулсуурт турник”-ыг туулах ёстой бол сүүлийн шатанд 13 метр урт “Аалзны явдал”, 12 метр “Олсоор авирах” даалгаврыг 45 секундийн хугацаанд туулна.

.















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн хамгийн алдартай “Нинжа дайчид” шоуны хоёр дахь дугаар ням гарагт гарна  
Үзсэн: 2863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 16:47
hutlugchid denduu nurshuu bna lee shuu, yun aav eejdee mend damjuulah ene ter vee, aimaar magtuulj garch ireed ehnii davaan deer unaad l, arai aimaar mongolchlood hutluud bgaan bishuu

Бидэнтэй нэгдээрэй