Шууд Chart

Шинжлэх ухааны академи залуу эрдэмтдийн бүтээлд тэтгэлэг олголоо

2019-10-03 13:57:26

Шинжлэх ухааны академи залуу эрдэмтдийн бүтээлд тэтгэлэг олголоо. Эрдэм шинжилгээний залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2002 оноос залуу эрдэмтдэд “грант” тэтгэлгийг олгож эхэлжээ.

Энэ хугацаанд 280 гаруй төсөл шалгараад байна. Академийнхан жилд дунджаар судалгааны үр дүн нь гарахад бэлэн болсон 10-30 төслийг сонгон авч, 4 хүртэлх сая төгрөгийн тэтгэлгийг олгодог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тухайд нийт 22 төсөл шалгарч, өнөөдөр судалгааныхаа үр дүнгийн талаар танилцууллаа. ШУА-ийн Эрдэм, шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор н.Баяннасан ингэж ярилаа.

Шинжлэх ухааны академи "грант" төслөөс гадна залуу эрдэмтдийн бүтээлийг хялбаршуулан ойролцоогоор 10-12 ном, товхимлыг гаргаж, ерөнхий боловсролын сургууль, номын сангууд тараадаг байна. Судалгааны бүтээлийг хүүхдүүдэд ойлгомжтой хэлбэрт оруулах нь шинжлэх ухааны салбарыг сонирхох залуусын тоо нэмэгдэх давуу талтай гэдгийг эрдэмтэд онцоллоо.


Шинжлэх ухааны академи залуу эрдэмтдийн бүтээлд тэтгэлэг олголоо  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй