
“Робот сексийн хамтрагч байж чадахгүй” гэх үзлийг үгүйсгэсэн нэгэн бүтээл худалдаанд гарчээ. Америкийн зохион бүтээгч Дуглас Хайнс уг бүтээгдэхүүнээ өнгөрөгч амралтын өдрүүдээр Лос-Анжелест болсон насанд хүрэгчдийн энтертаймент үзэсгэлэнгийн үеэр сонирхуулсан байна.
170 см өндөр, 54.5 кг жинтэй уг робот хамтрагчийнхаа сонирхсон сэдвээр яриа өрнүүлдэг нь түүний хамгийн гол давуу тал. Энэ тухайгаа зохион бүтээгч нь “Сексийн хамтрагч гэдэг зөвхөн загас наадуулахын нэр биш. Тиймээс ч би Роксиг ярьж чаддаг болгон бүтээсэн. Рокси танд хань болж чадна. Түүнд өөрийн зан араншин бий. Тэр ярьсныг чинь сонсож, хариу үйлдэл үзүүлэн, тэр ч байтугай биед нь хүрэхэд мэдэрч, бусад бүсгүйчүүдийн адил унтаж амардаг” гэжээ.
Рокси хэдийгээр алхаж чадахгүй ч, араг ястай тул хөдөлгөөн нь яг л хүнийхтэй адил байх гэнэ.
У.ЧИНГҮҮН
Анхны секс роботыг Рокси гэдэг | ||
Үзсэн: 1742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.