Дорноговь аймгийн Даланжаргал суманд шинээр дөрвөн үхэр шүлхийгээр өвчилжээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн 13 сумын малыг шүлхийн эсрэг вакцинд хамруулаад байна.
Бид шүлхийтэй тэмцэх аргыг олохгүй байна гэж тайлбарлаж байгаа бөгөөд вакцинаа өөрсдөө үйлдвэрлэж шүлхийтэй тэмцэхгүй бол гаднаас тариа захиалж авах нь буруу гэж салбарын зарим эрдэмтэн хэлдэг билээ.
Гэтэл үүний цаана жил бүр энэ өвчнөөс болж олон мянгаар нь малаа алдаж, хөрөнгө мөнгө салхинд хийсгэсээр байх уу гэсэн асуулт гарч байгаа юм. Тиймээс шүлхийн эсрэг бодлого гаргах гэж байгаагаа дуулгалаа.
Энэ удаа вакцинаа гаднаас аваад өвчний голомтыг дараад өнгөрч болох ч дараагийн удаа тодорхой бодлого чиглэлтэй тэмцэнэ. Ингэж хариуцлагыг чангална гэж Засгийн газар үзсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярьсан юм.
| Дөрвөн үхэр шүлхийгээр өвчилжээ | ||
| Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.