Шууд Chart

Оюутан, сурагчдыг зуучилдаг төвүүд зөвшөөрөлгүй

2014-03-07 16:47:58

Гадны улс орнуудад оюутан, сурагчдыг зуучилдаг 150 гаруй сургалтын төв бүгд зөвшөөрөлгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээллээ.
Уг нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу заавал зөвшөөрөл авах ёстой байдаг байна.
Гэтэл эдгээр газар хууль дүрэмгүй аашилж зөвхөн мөнгөний төлөө хүний эрхэнд халдаж байгаа жишээ үүгээр дуусахгүй юм. Иймээс манай газраас эдгээр төвүүдэд шалгалт хийж эхэлсэн гэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар хэллээ.

Саяхан тус газарт хохирсон гэх оюутан гомдол гаргажээ. Малайзад очсон хойно нь хичээл эхлэх болоогүй гэсэн шалтгаанаар хүлээлгэсэн байна.
Гэтэл зуучилсан газар нь төлбөрийг нь авсан хэр нь зохих газраа өгөөгүй байх жишээтэй. Энэ мэт олон зөрчил байгаа учраас иргэд зөв газраа сонгох, мөн сонгосон газраа сайн судлах шаардлага байгааг анхаарууллаа.

Оюутан, сурагчдыг зуучилдаг төвүүд зөвшөөрөлгүй  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй