
Чикаго дахь атомын шинжлэх ухааны хүрээлэнд байрладаг ертөнцийн мөхлийг хэмжих цагийг энэ сарын 14-нд урагшлуулах гэж байна. Энэ үеэр цагийн байрлалыг ч өөрчилж, Нью-Йорк дахь шинжлэх ухааны академийн байр луу нүүлгэх гэнэ.
Энэ удаагийн өөрчлөлт минутаар хэмжигдэж байгаа ч цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор ертөнцийн мөхөл улам бүр хурдацтай ойртох болсныг Америкийн эрдэмтэд өнгөрөгч долоо хоногт болсон зөвлөгөөний үеэр санууллаа.
Сонирхуулахад, үүнээс гурван жилийн өмнө уг цагийг хоёр минутаар урагшлуулж байсан аж. Харин энэ удаагийн өөрчлөлтийг www.TurnBackTheClock.org сайтаар дамжуулан дэлхийн өнцөг, булан бүрээс шууд үзэх боломжтой гэнэ.
Ертөнцийн мөхлийн цаг өөрчлөгдлөө | ||
Үзсэн: 1748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.