Шууд Chart

Завхан, Хөвсгөл аймагт газар хөдлөлт боллоо

2019-10-16 14:00:32

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Оройн товгор” гэдэг газар өчигдөр 13 цаг 29 минутад 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай тодруулахад сумын Засаг дарга газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Мэнгэбулаг” гэдэг газарт мөн өдрийн 14 цаг 50 минутад 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан хоёрдугаар багийн Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдээлэв. 


Завхан, Хөвсгөл аймагт газар хөдлөлт боллоо   
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй