
Error loading player: No playable sources found
Нийслэлд явган хүний зам дээр худалдаа наймаа хийх, зуны улиралд машин угаах, зарим замуудын нэгдүгээр эгнээг эзлэн хоёрдогч түүхий эд авах зэргээр зохиомол түгжрэл үүсгэдэг хэд хэдэн байршил байдаг. Тухайлбал, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх Их тойруугийн зам буюу тойрог хөдөлгөөнтэй газарт явган зорчигчдын зам, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хэсэгчлэн хааж нүүрс түлээ заран, түүхий эд авч, үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа нь зам тээврийн осол гарах аюул дагуулдаг байна.
Түүнчлэн Дөлгөөн нуур үйлчилгээний төвөөс Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам дагуу байрласан авто засварын газрууд явган хүний зам болон нэгдүгээр эгнээг засвар хийх талбай болгон ашигладаг нь замын хөдөлгөөнд байнга саад учруулдаг байна.
Доржийн гудамж буюу Цайз захын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог чиглэлд замын нэгдүгээр эгнээг барилгын материал, нүүрс, мод худалдаалах, хоёрдогч түүхий эд авах цэг болгосоор байна. Мөн 22-ын товчоо чиглэлийн авто замын явган хүний замыг хааж хоёрдогч түүхий эд авч байгаа нь хөдөлгөөнд саад учруулахаас гадна замын хашлага, хучилт эвдэх шалтгаан болж байгаа юм.
Энхтайваны өргөн чөлө, Хархорин захын гадна талбайд явган хүний зам дээр гар дээрээс худалдаа хийж явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан хэвээр байна.
Тиймээс Нийслэлийн Авто замын газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран замын хөдөлгөөнд энэ мэтээр зохиомол түгжрэл үүсгэж байгаа байдлыг цэгцлэн арга хэмжээ авахаар болжээ.
Зохиомол түгжрэл үүсгэдэг байршлуудыг цэгцлэнэ | ||
Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.