
Гар утасны худалдааны төвүүдэд суурилуулсан камер халаасны хулгайчийг танина. Халаасны хулгайн гэмт хэргийн тоо жил ирэх тусам буурч байна. Гэсэн ч гар утасны хулгай халаасны хулгайн нийт гэмт хэргийн 86.3 хувийг эзэлж байгаа. Хулгайч нар хулгайлсан гар утсаа ломбардад тавьж борлуулдаг байсан бол одоо ломбард ажиллуулагчид аливаа гар утсыг нарийвчлан бүртгэлжүүлэн авч байгаа нь хэрэг мөрдөхөд дөхөм болж байна гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч н.Батзаяа хэллээ.
Жилд 4500 орчим халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Хэргийг 18-28 насны залуус ихэвчлэн үйлдэж байгаа судалгаа гарчээ.
Гар утасны худалдааны төвүүдэд суурилуулсан камер халаасны хулгайчийг танина | ||
Үзсэн: 1451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.