Шууд Chart

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

2019-10-25 12:01:42

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгт Баянзүрх дүүргийн ЕБС-ийн багш, сурагчид оролцож байна.

Тэдэнд химийн шинжлэх ухааныг сурталчилж, дур сонирхлыг нь төрүүлэх, химийн бодистой хэрхэн харьцах, үелэх системийг сурталчлах, ном, гарын авлагаар хангах зэрэг ажлыг хийж байна.

Энэ жил НҮБ-аас дэлхийн нийтээр үелэх системийг сурталчлах жил болгон зарласан. Энэ хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна гэж ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал н.Жаргалсайхан хэллээ.


ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй