Солонгос улсын борооны усыг үйлдвэр, газар тариалан, ахуйн хэрэглээнд ашиглах туршлагыг манай улс судалж байна.
Монгол Солонгосын хамтарсан усны семинарийг “Усны сав газрын менежментийг сайжруулах” чиглэлээр гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Семинарын хүрээнд усны менежментээрээ дэлхийд тэргүүлэгч орон болох Солонгосын усыг хэрхэн арвилан хэмнэдэг туршлагыг судалж, усны зөв, ухаалаг хэрэглээг бий болгохийг зорьж байгаа юм. Тухайлбал, Солонгос улсаас борооны усыг үйлдвэр, газар тариалан, ахуйн хэрэглээнд хэрхэн ашиглах талаар туршлага судалж байгаа аж. Ингэснээр бид борооны усаа хэрхэн үр бүтээлтэй ашиглах тал дээр суралцах юм байна.
Солонгос улс хуримтлуулсан борооны усныхаа 45 хувийг газар тариалан, 25 хувийг хүн амын ахуйн хэрэглээ, үлдсэнийг нь үйлдвэрт хэрэглэдэг. Монголд энэ аргыг хэрэгжүүлэхэд тухайн сав газарт нь усны хуримтлалыг бий болгох хэрэгтэй гэж Солонгосын Даежин их сургуулийн профессор Жанг Суохан ярилаа.
Тэрээр Солонгост жилд дунджаар 1400мм хур тундас хуримдлагддаг. Үүнээс газар тариаланд 400 орчим мм хур тундасыг ашигладаг. Үүнийг ашиглах хиймэл даланг үүсгэж тэндээс хур борооны усыг газар тариаланд ашигладаг. Түүнчлэн газар тариалагын хөгжилд зориулан маш томоор усны хуримтлалыг хийхээр хангамж болон бүх төрлийн үйл ажиллагаануудыг явуулдаг. Монголын хувьд авч үзвэл бороо хур бага ордог иймээс газрын давхаргууд нь маш их бөөгнөрсөн байдаг учраас түүнийг дахин боловсруулж, задалж авч үзэх хэрэгтэй.
| Манай улс борооны усаа ашиглах боломжтой | ||
| Үзсэн: 1588 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.