Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллээс болж 49 хүн нас баржээ

2014-03-12 12:51:07

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг гэмт хэрэг хийсэнд тооцож  хуулиар хариуцлага тооцдог болно.Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад өдөрт ирж байгаа дуудлагын 60 гаруй хувийг  гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлдэг гэсэн албан ёсны судалгаа байдаг. Гэтэл үүнийг гэмт хэрэгт тооцдоггүй учраас цагдаагийн ажилтан төдийлөн анхаардаггүй байна. Харин үүнийхээ оронд хулгайн гэмт хэрэг илрүүлсэн нь дээр гэж үздэг аж.

Гэвч цагдаагийн ажилтны тоодоггүй тэр гэр бүлийн хүчирхийллээс болж гурван жилийн дотор 49 хүн нас баржээ. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болох хуулийн зохицуулалтыг шинээр боловсруулж байгаа "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль"-д тусгаж өгч байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал ярьж байна.
 

Гэр бүлийн хүчирхийллээс болж 49 хүн нас баржээ   
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй