
Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна Дачин тамсаг" компанийн олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт гал гарсны улмаас найман машин шатаж, хоёр хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан.
Одоогоор холбогдох албаныхан галын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд тус компанийн экспортын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.
Түүнчлэн газрын тос агуулах савны багтаамжаас шалтгаалан олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цооногийг хаасан байна.
Цаашид компанийг хэвийн үйл ажиллагаагаар хангахын тулд БНХАУ-аас мэргэжилтэн авч ирэхээр бичиг баримтыг бүрдүүлж эхэлжээ. Галд өртсөн ачих хэсгийг бүрэн сэргээн завсарлахад 14 хоногийн хугацаа шаардлагатай байгааг албаныхан онцлосон бөгөөд хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна.
Гал гарсан газарт Дорнод аймгийн Цагдаа, Гааль, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Прокурорын газрынхан ажиллаж байгаа бөгөөд шүүх, эмнэлэг, түргэн тусламж, Матад сумын цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газарт үзлэг шалгалт хийж байгаа юм.
“Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоожээ | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.