
“Буянт-Ухаа 1” хороолол баригдаж дууссантай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдээс захиалга авах журмыг нь батлан гаргасан.
Уг журмын дагуу “Буянт-Ухаа 1” хороололд иргэдэд байр олгохын тулд Төрийн орон сууцны корпорациас бүртгэлийн дахин тусгайлсан журмыг боловсруулан танилцуулаад байгаа.
Журамд тусгагдсанаар “Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэлийг Улаанбаатар хотод байгаа 20 ширхэг, мөн аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ машинд байршуулсан “Орон сууцны захиалга” гэсэн цэсээр дамжуулан хийгдэхээр болсон.
ТҮЦ машинаар бүртгэх болсонтой холбогдуулан сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд техникийн талын зааварчилгаа дутагдан, бухимдал үүсгээд байгаа. Тиймээс ТОСК-ын зүгээс иргэдэд ТҮЦ машины техникийн зааварчилгаа өгөх 34 хүнийг ажиллуулахаар болсон байна.
Зааварчилгаа өгөх ажилчид өдрийн 15000 төгрөгөөр цалинжих бөгөөд “Буянт-Ухаа 1” хороололд бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд шаардагдах техникийн зааварчилгаа өгөх юм.
Бүртгэл энэ сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл үргэлжлэн явагдана.
“Буянт-Ухаа” хорооллын бүртгэлийн талаар ТҮЦ машины зааварчилгаа өгөгчид ажиллана | ||
Үзсэн: 1951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.