Шууд Chart

Сүү, тарган бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шударга ажиллахыг уриалав

2014-03-12 15:35:22

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Худал мэдээлэл өгдөг сүүний үйлдвэрүүдийн тухай” сэдэвт хэвлэлийн хурал хийж нэр бүхий компаниудыг сүү тарагныхаа орцыг буруу мэдээлдэг талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал, “Гоё тараг, “ Талын монгол”, “Цөцгийтэй тараг”,  “Тарган ундаа”, “Бифидо” зэрэг  тараг болон  “Миний Монголын сүү” , “Өглөө” сүү, “Милько” сүү  зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компаниудыг шошгололт болон стандартын зөрчилтэй байна гэж мэдээлсэн юм.  

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв”  ТББ-ын зүгээс эдгээр компаниудыг МЕХГ, ШӨХТГ-ууд шалгах шаардлагатай байгааг сануулсан юм.

Мөн эдгээр компани бүтээгдэхүүнээ буруу нэрлэж байна гэж үзэж байгаагаа дуулгалаа. Тодруулбал, “Гоё” тараг нь  хүнсний нэмэлт, элсэн чихэр хольсон учраас тараг гэхээсээ илүүтэйгээр иогурт гэж нэрлэвэл зохилтой гэсэн юм. Түүнчлэн гадуур худалдаж буй савлагаатай сүүг үнээний болон хуурай сүүнээс гаргасан нь тодорхойгүй байдаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар мэдээллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сүү, тарган бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шударга ажиллахыг уриалав   
Үзсэн: 2418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-03-12 22:03
Үнэндээ сүү тараг гээд байгаа гоё савтай дууриамлуудыг харахаар харамсах сэтгэл төрөх юм. Цементний уут шиг савтай хуурай сүүгээр гурил зуурч янз бүрийн юм хольж савладаг л юм билээ. Тэр хуурай сүү нь хаанахых юм билээ бүү мэд

Бидэнтэй нэгдээрэй