
Цөмийн технологи, цацрагийн аюулгүй байдлын талаар мэдлэгийн хүрээг өргөжүүлэх зорилгоор цацрагтай ажиллагч мэргэжилтнүүд, ЭША, оюутан залуусын дунд Цөмийн энергийн газрын нэрэмжит бооцоот бодлогын уралдаан зарлажээ.
“Монгол Улсын стандарт MNS 5072:2001-ийн дагуу нэгдүгээр зэргийн барилгын материалын хувийн цацраг идэвх 370 Бк/кг (радийн эквивалент) -аас хэтрэхгүй байх ёстой. Барилга барих материал нь үйлдвэрлэх үедээ Радийн изотопоос өөр цацраг идэвхт изотопийг агуулаагүй бөгөөд MNS 5072:2001 стандартын шаардлагыг хангасан гэж үзвэл уг материалаар босгосон 200x200x20 см ханын гадаргуу дээр хамгийн ихдээ хэдэн мкЗв/цаг цацрагийн тунгийн чадал үүсэх вэ?” гэсэн энэ бодлогын бодолтыг ямар ч аргаар хийж болох бөгөөд өгөгдөөгүй бүх мэдээллийг өөрөө сонгон хэрэглэх юм байна.
Уг бооцоот уралдааны бодлогын бодолтыг ЦЭГ-ын ЦХШТЛ-д энэ сарын 31-ний дотор бичгээр эсвэл цахим хэлбэрээр хүлээн авах аж.
Бооцоот бодлогын уралдаан зарлажээ | ||
Үзсэн: 1353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.