Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нарын "Мандах нар" тоглолт болох гэж байна. Үндэсний урлагаа хөгжүүлэх, ардын дууны өв соёлоо түгээн дэлгэрүүлэх гэсэн чин зорилго тэднийг нэгтгэжээ. Монголчууд зовж, зүдэрсэн цагтаа ардын дуугаар бодлоо гийгүүлж, сэтгэлээ тайтгаруулж, баярласан үедээ найр цэнгэлээ эхлүүлдэг уламжлалтай.

Нүүдэлчдийн өв соёлоо дээдэлж, эртний бөгөөд орчин үеийн хоёр ертөнцийг нэгтгэсэн тоглолт "UB Palace"-ийн концертын их танхимд энэ сарын 15-нд болно.

Нар мандаж, ертөнцөд шинэ өдөр ирдэг. Олны сэтгэл, оюунд үндэсний урлагийн нарыг мандуулахыг бэлгэдсэн тоглолтын зохиомж, тайзны шийдэл өвөрмөц өнгө аястайгаас гадна Монголын урлагийн ертөнцөд шинэлэг санаа хэрэгжүүлж, кино театруудын дуугаралтыг мэдрүүлэх гэж байгаагаараа энэ тоглолт онцлогтой гэж зохион байгуулагчид нь ярьж байна.

XX зууны эхэн үеийн Нийслэл хүрээний амьдрал, монголчуудын ахуйг харуулсан энэхүү тоглолтоороо тэд Монголын үе үеийн уртын дуучдад хүндэтгэл үзүүлэхийг хүсчээ.

Ардын дуунд өв соёлоос гадна хайр, амьдралын ухаан гүн шингэсэн байдаг. Үүнийг тайзнаа зүгээр нэг дуулах бус уран сайхнаар үзүүлэхийг зорьж байна.
| "Мандах нар" үндэсний хэв маяг, орчин үеийн хослол байна | ||
| Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.