Паралимпийн XI удаагийн тэмцээнээс 30 алтан медаль эзэндээ очсоноос 11 медалийг нь Оросын тамирчид хүртээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өвлийн спортын паралимпийн наадмын дөрөв дэх өдөр Биатлоны зургаан багц медалийн эзэн тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 10 км-ын суугаа төрөлд Германы тамирчин Аня Вискер түрүүлж, Оросын тамирчин Светлана Коновалова мөнгө, Украйны тамирчин Людмила Павленко хүрэл медалийг хүртсэн. Энэ төрлийн эрэгтэйчүүдийн 12.5 км-т Оросын тамирчид эхний гурван байрыг эзлэлээ. Алтан медалийг Роман Петушков хүртсэн юм. Ингэснээр Петушков нутгийнхаа дэвжээнээс гурван алтан медалийг зүүгээд байна. Харин мөнгөн медалийг Алексей Быченок, хүрэл медалийг Григорий Мурыгин авлаа.
Мөн эмэгтэйчүүдийн 10 км-ын босоо уралдаанд Оросын тамирчин Алена Кауфман түрүүлж Сочигийн олимпоос хошой алтан медаль хүртэж байна. Мөнгөн медалийг Украйны тамирчин Ванкуверийн олимпийн хошой аварга Александра Кононова, хүрэл медалийг Оросын 16 настай тамирчин Наталья Братук авлаа. Харин эрэгтэйчүүдийн 12.5 км-т Оросын тамирчин Азат Карачурин түрүүлж Норвегийн тамирчин олимпийн хошой аварга Нильс-Эрик Уйлсэт, хүрэл медалийг Канадын тамирчин Пара Дэлхийн аварга Марк Арендс зүүлээ. Харин өнөөдөр тэмцээний тав дахь өдөр Уулын цанын зургаа, гүйлтийн цанын таван төрөлд медалийн эзэд тодорно.
Мөн манай тамирчин Б.Ганболд ойрын зайн нэг км-ын уралдаанд уралдана. Дөрвөн өдрийн дараагаар медалийн тоо болон чанараар эзэн орон ОХУ-ын баг тамирчид тасархай тэргүүлж байна. Тэд 11 алт, 14 мөнгө, есөн хүрэл медаль аваад байгаа юм. Харин хоёрдугаар байрт дөрвөн алтан медальтай Германы баг тамирчид, гуравдугаар байрт гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн Украйны баг тамирчид бичигдэж байна.
| Паралимпт Оросын тамирчид тэргүүлж байна | ||
| Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.