
Хавар болж газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлж байгаатай холбогдуулан МХЕГ-аас шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гарган холбогдох байгууллагад хүргүүллээ.
Тус зөвлөмжид, орон нутгийн авто зам гүүрийг паспортжуулах, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийх, ашиглалт хариуцагчийг тодорхой болгох, гүүрийн даацыг анхааруулсан тэмдэглэгээ хийж байршуулах, гүүрийн тулгуурыг хамгаалах, шар ус зайлуулах хоолой шуудууг цэвэрлэх арга хэмжээг аймаг орон нутгийн захиргааны төв байгууллага, авто замын газрууд ханган ажиллах шаардлагатай байна гэжээ.
Түүнчлэн орон нутагт зорчиж буй иргэд тээврийн хэрэгсэл явахаар баталсан маршрутаар зорчих голын ус хайлах, шар усны үер болох, мөс цөмрөх магадлалтай газраар явахгүй байхыг санууллаа. Мөн ашиглалтын нөхцөл муу, эвдрэлтэй гүүр замын тухай мэдээллийг МХЕГ, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газарт яаралтай мэдэгдэхийг хүссэн юм.
Шар усны үерээс сэрэмжлүүлэв | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.