
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Цаашид төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглох, цалингаасаа өндөр үнэтэй бэлэг авах, ажлын байранд бэлгийн дарамт учруулсан үйлдэл гаргах, албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах, албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангилалаар зорчихыг тус тус хориглох нь зүйтэй гэв.
Тодорхой хориглох үйлдлүүдийг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зааж тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Түүнчлэн ёсзүйн дүрэм болон хуульд заасан хориотой үйлдлүүд гаргаж шийтгэгдсэн төрийн албан хаагчдын нэрсийг зарлаж, жил бүр олон нийтэд хэвлэн нийтэлж, түгээх нь зүйтэй гэв.
Мөн өдрийн хурлаар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв | ||
Үзсэн: 1647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.