
Кувейт улсад буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээнд манай улсаас арван тамирчин өрсөлдөж, ганцаарчилсан болон багийн төрөлд 14 медаль хүртээд байгаа юм. Ингэснээр манай тамирчид тус тэмцээнээс Азийн аварга болон 2014 оны Нанжинь хотноо болох олимпт оролцох эрх зэрэг болзлуудыг хангаад байна.
Одоогоор Спортын мастер Г.Буянбаатар шигшээд 196.8 оноо авч, Ази тивийн финалын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль, мөн энэ төрөлд Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Булган аймгийн тамирчин Спортын мастер Ш.Буянзаяа нар багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна.
Түүнчлэн залуучуудын ХГ-4 дасгалд “Аварга” клубын тамирчин Спортын дэд мастер Н.Шинэмөрөн дөрөвдүгээр байр эзлэж, Н.Шинэмөрөн, Техникийн спортын төвийн нэгдүгээр ззргийн тамирчин Б.Туул, Булган аймгийн тамирчин Спортын мастер М.Буянхишиг нар багийн дүнгээр мөн хүрэл медаль хүртлээ.
Г.Буянбаатар Азийн финалын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо | ||
Үзсэн: 1478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.