Шууд Chart

68хххх, 63ххххх угтвартай дугаар өөрчлөгдөнө

2014-03-13 11:09:53

Монголын цахилгаан холбоо компани нь технологийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд суурин утасны үйлчилгээний RCU-63 станцыг суурин утасны дараа үе NGN технологийн станцад шилжүүлэн шинэчлэх ажлыг хийж байна.

Суурин утасны NGN технологи нь ярианы чанарын хамгийн өндөр түвшинд байхын зэрэгцээ олон давуу талтай аж. Тухайлбал, байршил хамаарахгүйгээр байгууллагын дотуур холбоо буюу IP Centrex групп үүсгэж хоорондоо үнэгүй ярих,
өндөр хурдны интернэт үйлчилгээ авах, 25 хүртэл хэрэглэгчтэй телефон хурал хийх, дүрсээ харж ярих боломжтой юм.  
Энэхүү ажлын хүрээнд (11)68xxxx угтвартай дугаарлалт ирэх сарын 12-нд, (11)63xxxx угтвартай дугаарлалт тавдугаар сарын 3-нд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос батласан журмын дагуу 7028хххх, 7017хххх болж өөрчлөгдөнө.


68хххх, 63ххххх угтвартай дугаар өөрчлөгдөнө   
Үзсэн: 1771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй