Шууд Chart

"Аз жаргалын шок" үзэгчдийг байлдан дагуулсаар байна

2014-03-13 12:50:57

Кино театруудад гараад сар гаруй болсон ч "Аз жаргалын шок" МУСК үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тус кино театруудын гол танхимаа алдахгүй яваа нь үүний нэг тод илрэл биз. Залуу, мэргэжлийн уран бүтээлчид оролцон тоглосон уг уран бүтээлийг МУГЖ О.Бат-Өлзий, МУГЖ С.Сарантуяа нарын хүү Б.Тамир найруулсан юм. "Фантастик" продакшныг үүсгэн байгуулсан тэрээр цаашид кино дэлгэцийн урлагт авьяас билгээ сорихоор шийдсэн бололтой. Түүнчлэн Б.Тамиртай гэрлэсэн залуу жүжигчин Н.Мөнх-Соёлын тоглосон “Цахлай нисэх гэж төрдөг” телесериал Эх орон телевизээр гарч үзэгчдээс чамгүй үнэлэлт аваад байгаа юм.


"Аз жаргалын шок" үзэгчдийг байлдан дагуулсаар байна   
Үзсэн: 1824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй