Шууд Chart

Зам тээврийн яам БНСУ-тай хамтарна

2014-03-13 14:16:57

Зам тээврийн сайд А.Гансүх болон албаны хүмүүс энэ сарын 10, 11-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд тус улсын Гадаад харилцааны яам, газар, дэд бүтэц, тээврийн сайдтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Монгол Улс эдийн засгийн өсөлт, улсын хөгжилд дэд бүтэц, зам гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Тиймээс энэ салбарт арвин туршлагатай, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд багтаж буй Солонгос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйн хэрэг гэдгийг салбарын сайд А.Гансүх онцлож байна.
Манай улс ойрын жилүүдэд аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох, уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү тээвэрлэх, төмөр зам тавих, шинэ нисэх буудалтай болохоор дэд бүтцийн салбарт томоохон төслүүдийг эхлүүлсэн. Энэ төслүүдийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд БНСУ-ын технологи, менежмент чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тус улсын газар, дэд бүтэц, тээврийн сайд Со Сын Хвантай уулзах үеэрээ Зам тээврийн сайд А.Гансүх онцлолоо.
Түүнчлэн ирэх сард Монгол Улсад хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар БНСУ-ын талд танилцуулахаар болсон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зам тээврийн яам БНСУ-тай хамтарна   
Үзсэн: 1672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй