
Монголын сэтгүүлчдийн эвлэл(CMJ)-ийн Ерөнхийлөгч Б.Галааридийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо(JAK)-ны Ерөнхийлөгч Park Chong – Ruyl тэргүүтэй төлөөлөгч Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн тухай мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоож баталгаажуулав.
Төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МҮОНРТ, UBS, ETV болон “Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сонинд зочилж хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалтай танилцаж, Цонжин болдог, XIII зуун цогцолбор, “Тэнгэрийн аялгуу” драмын жүжиг үзэв.
Айлчлалын хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэл(CMJ), БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо (JAK)-ны Ерөнхийлөгч нар “Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сэтгүүл зүйн хөгжилтэй биечлэн танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү санамж бичигт JAK болон CMJ нь жилд нэг удаа арав хүртэл сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг долоо хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцох болон хөгжлийн чиглэл бүхий зарчмын шийдэлд санал нэгдсэн байна.
Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан айлчлах, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгахад энэхүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгтэй байна.
Солонгосын сэтгүүлчид манай улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.